“ТОТ РУСЬ СОЮЗ” ХХК нь Монгол-Орос улсын хамтарсан хөрөнгө оруулалттай 2007 онд байгуулагдсан ба өнөөдрийн байдлаар нийт 65 цахилгаан шатыг Беларусь улсын Могилевлифтмаш үйлдвэрээс болон OTIS –ын ОХУ дахь үйлдвэрээс нийлүүлж, угсарч суурилуулан, засвар үйлчилгээг цаг алдахгүй түргэн шуурхай гүйцэтгэж, гомдол чирэгдэлгүй ажиллуулж байна. Бид цахилгаан шат өмчлөгчийн зардлыг хэмнэх, чанарын найдвартай, ашиглалтын 25 жилийн баталгаа хангасан цахилгаан шатыг Монгол улсад оруулж ирэхэд гол анхаарлаа төвлөрүүлж ажилладаг.

МАНАЙ ДАВУУ ТАЛ
НОГООН ШИЙДЭЛ
НОГООН ШИЙДЭЛ
Шинэ цахилгаан шат болон урсдаг шат-эскалатор, хуучин лифтийг сольж шинэчлэхэд захиалагчдын захиалгаар зураг төсвийн дагуу шинээр үйлдвэрлэх, нийлүүлэх, угсрах ба хамгийн дэвшилтэт технологийг бид санал болгоно.
ТҮРГЭН ШУУРХАЙ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
ТҮРГЭН ШУУРХАЙ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
Диспетчерийн нэгдсэн удирдлагын систем - цахилгаан шат болгоныг интернетийн тусламжтайгаар камераар хянаж, гацалт болон хэвийн бус ажиллагааг шуурхай илрүүлэн, засвар үйлчилгээг цаг алдалгүй 24 цагаар хүлээн аван, түргэн шуурхай гүйцэтгэж, зорчигчийн тав тух, аюулгүй байдлыг хангана.
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
ОТИС цахилгаан шатууд нь Дэлхийн болон ОХУ-ын аюулгүй ажиллагааны стандартын нормыг бүрэн хангасан. Суурь техникийн иж бүрдэлдээ анхнаасаа аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн нэвтрүүлсэн. Лифтийн бүхээг болон хаалганы засал хийц нь галын аюулгүй ажиллагааны норм, дүрэм шаардлагыг бүрэн хангасан.
ЭД АНГИ, МАТЕРИАЛЫН ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
ЭД АНГИ, МАТЕРИАЛЫН ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Цахилгаан шатны бүхий л эд ангийн өндөр баталгаа, урт насжилт, хөдлөх эд ангийн уян зөөлөн хөдөлгөөн, цахилгаан шатны дуу, чимээгүй ажиллагаа, хамгийн бага гацалт зогсолт, зорчих тав тухыг шийдсэн технологийг бид санал болгоно
НАЙДВАРТАЙ БА ТАВ ТУХТАЙ
НАЙДВАРТАЙ БА ТАВ ТУХТАЙ
OTIS GEN2 загварын цахилгаан шатны үзүүлэлтүүд нь саадгүй ажиллах болон ашиглах, зах зээлд санал болгож буй ОХУ-ын тавигдах нормоос илүү хол давсан эрчим хүчний хэмнэлттэй, зорчих тав тухыг хангасан лифт юм.
ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Интернетийн тусламжтайгаар диспетчерийн нэгдсэн удирдлагын системээр цахилгаан шат болгоныг хянаснаар зорчигчийн тав тух, аюулгүй байдлыг хангах болон цахилгаан шатаар зорчих үеийн гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.

Та илүү ихийг мэдмээр байна уу?

Манай хаяг

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 4-р хороо,
Сөүлийн гудамж-23
Түшиг төв, 2 давхар, 204Б-205тоот
Утас: 77111848
Гар утас: 89111889, 88111848
Факс: 976-77313117
И-мэйл: gitot@yahoo.com, onkog@yahoo.com