Чадварлаг хамт олон

Манай байгууллага нь мэргэжлийн өндөр ур чадвартай, хос мэргэжил эзэмшсэн мэргэжлийн инженер техникийн ажилтануудтай бөгөөд ажилтануудынхаа ур чадвар, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхээр лифтийн механик, цахилгаанчин, гагнуурчин, компьютерын сургалтанд хамруулан хос мэргэжил эзэмшүүлсэн. Мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр жил тутам сургалтанд давтан хамруулж, ажилтан бүрийн өдөр тутмын аюулгүй байдалд анхааран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийт Улаанбаатар хотын 30 СӨХ-ийн 50 гаруй цахилгаан шатны сар бүрийн засвар үйлчилгээг графикт хугацаанд чанартай гүйцэтгэж байна.