Диспетчерийн удирдлагын систем

2013 онд ОХУ-ын Диспетчерийн удирдлагын нэгдсэн системийг мэргэшсэн байгууллагын албан ёсны төлөөлөгч болсноор цахилгаан шатны эвдрэл, гэмтэл, гацалтыг цаг алдалгүй илрүүлж, оношлох, мөн зорчигчийн тав тухтай лифтээр зорчих нөхцөлөөр хангах зорилгоор камержуулан нэгдсэн нэг удирдлагын төвөөс 24 цагаар хянах боломжтой болсон юм.
Улмаар тус компанид инженер техникийн ажилтнуудаа сургалтанд сарын хугацаатай хамруулснаар, чадварлаг ажиллах хүчнийг бэлдсэнээр Эрдэнэт хотод анхны цахилгаан шатуудад диспетчерийн удирдлагын нэгдсэн систем суурилуулан, хянах ажиллагаанд оруулж лифтийн гэмтэл дуудлагыг хугацаа алдалгүй хүлээн авч, гэмтэлийг шуурхай засварлах боломжтой болсон.
Техникийн үйлчилгээг график хугацаандаа чанартай гүйцэтгэснээр:

  • лифт эвдрэхгүй, гацахгүй байх байнгын хэвийн ажиллагааг хангаж,
  • түүний ашиглалтын зардал багасгаж,
  • эдэлгээний хугацааг уртасгах ач холбогдолтой юм.

Иймд бид Улаанбаатар хотын орон сууцны хорооллын болон аж ахуйн нэгж байгууллагуудтай цахилгаан шатуудыг диспетчерийн удирдлагын нэгдсэн системд холбох, техник үйлчилгээг гүйцэтгэх талаар хамтран ажиллахад таатай байх болно

Диспетчерийн удирдлагын нэгдсэн системд холбохын ач холбогдол, давуу тал:

Сүүлийн үед нийтийн орон сууцны цахилгаан шатанд дээрэм, хулгай зэрэг гэмт хэргүүдийг элбэг тохиолдох болсон. Цахилгаан шат болгоныг 24 цагийн хяналттай байлгаж, хөндлөнгийн камераар хянах, шуурхай арга хэмжээ авахад тус дөхөм болох, мөн дүрсийг хадгалж үлдэх зэрэг давуу тал нь зорчигчийн ая тухтайгаас гадна аюулгүй зорчих байдлыг хангах ач холбогдолтой юм.