Манай байгууллага нь Беларусь улсын Могилевлифтмаш үйлдвэрийн цахилгаан шатны шинэчлэлийг хийх эрхийг анх 2011 онд албан ёсоор авсан. Улаанбаатар болон Эрдэнэт хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэлд түлхүү суурилуулагдаж байгаа тус цахилгаан шат нь ашиглалтын 25 жилийн баталгаа хангасан чанарын найдвартайгаараа иргэдэд танил болсон билээ.